"Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол орны говийн бүс нутагт нүүрлэж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, түүнтэй тэмцэх арга замыг хэлэлцэх зорилготой.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулан, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээрх хурлаар хөндөх асуудал, шийдлийн санал боловсруулна.
Говийн бүсэд цөлжилт үүсгэж буй хүчин зүйлс, үйл явцыг гүнзгийрүүлэн судалж, үр дүнтэй дасан зохицох, сэргийлэх арга хэмжээг тодорхойлно.
01Цөлжилтийн эсрэг тэмцэл нь олон салбарыг хамарсан, олон талт хамтын ажиллагааг шаарддаг. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд, аж үйлдвэр болон орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
02Энэ бага хурал нь орон нутгийн, улсын болон олон улсын төвшний уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлыг хэлэлцэх, бодлогын төвшинд нөлөөлөх талбар болно.
03Олон улсын судлаач, мэргэжилтнүүдийн туршлагыг орон нутгийн иргэд, аж ахуйн байгууллагад түгээснээр, тэдний чадавхыг нэмэгдүүлж, тогтвортой байгаль хамгааллын менежментэд хувь нэмэр оруулах болно.
04НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн ахлах зөвлөх
Цөл ба цөлжилт, сорилт ба шийдэл
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газрын дарга
UNCCD - COP 17, 2026 ба конвенцийн зорилт, хэрэгжилт, шийдвэр гаргах үйл явц
ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны салбар
Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, цөлжилтийг сааруулахад анхаарах асуудлууд
УЦУОСМХ, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
Уур амьсгалын өөрчлөлт - газрын доройтол
ШУА, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Хөрс судлалын салбар
Хуурай хээр, говийн хөрсний нүүрстөрөгчийн судалгааны дүнгээс
УЦУОШГ, Гадаргын усны судалгааны хэлтэс
Гадаргын усны дасан зохицлын асуудал
Самбукус ХХК, Хөхтөн амьтан судлаач
Жижиг хөхтөн амьтны бүлгэмдлээр дамжуулан газрын доройтол эсхүл “цөлжилт” нүүрлэсэн эсэхийг эргэцүүлэх боломж бий юу?
Chinese Academy of Sciences
Proper choosing of plants according to adaptability for combating desertification in Horqin Sandy Land, northeastern China
ХААИС - Доктор (Ph.D)
Өмнөговь аймгийн бэлчээрийн ургамлын судалгаа
МУБИС - Доктор (Ph.D)
Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч өндөр уулсын өндрийн бүслүүрийн дагуу ургамлан бүлгэмдэлийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлсэн судалгааны үр дүнгээс
ХХААХҮЯ, Бодлого, зохицуулалтын газар
Бэлчээрийн ашиглалт, хамгааллын бодлого зохицуулалт
Байгаль орчны мэдээлэл сургалт судалгааны төв
Монгол орны цөлжилт газрын доройтлын бодлого, хууль эрх зүй, цаашид анхаарах асуудлууд
- БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа
- Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц. Дэнээдорж
- Оюу толгой ХХК, Ерөнхий менежер Mr Phillip Abraham
- Өмнөговь аймгийн Байгаль орчны газар
- Оюу толгой ХХК
Өмнөговь аймаг, Даланзадгад хот
2024 оны 9-р сарын 13-нд